Нүүр хуудас | Нэвтрэх  
 Дэд меню: Сайтын бүтэц | Ажлын байр | Санал асуулга | Түншүүд | Бизнес санал
UBH Бетон зуурмагийн үйлдвэр

"Өндөрбуянт Холдинг" ХХК-ийн дэргэдэх "UBH" бетон зуурмагийн үйлдвэр нь 100% өөрийн хөрөнгө оруулалттай бөгөөд цагт 80м3  бетон  зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай 2м3-ын тогоо,  бүрэн  автомат  удирдлагын самбар,  дамжуулагч механик систем, 9м3-ын (миксер)/BENZ/ бетон зөөгч  автомашин  15ш,  44м   /DOOSAN DAEWOO маркийн/ ,  57м –ын /  NISSAN  SUNNY маркийн /  өндөрт бетон  шахагч pump  автомашин зэрэг машин механизм, 26 дадлага туршлага бүхий ажиллагсадтайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид түүхий эд материалаа Дархан-Уул аймгийн Хөтөл-Цемент-Шохой ХК гэх мэт Монголын томоохон компаниудаас татаж, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн өөрийн барилгууд болон дотоодын бусад хэрэглэгч, захиалагч нарт нийлүүлж байна.

ЛАБОРАТОРИ

Манай үйлдвэр нь Монголын барилгын салбарын стандартууд болох MNS -ийн дагуу бетон зуурмагаа үйлдвэрлэн гаргаж өөрийн иж бүрэн лабораторид туршин, шинжилгээ хийж чанарын хяналт тогтмол тавьдаг. Мөн хөндлөнгийн бусад томоохон лабораториудаар давхар шинжилгээнд оруулдаг.

ОПЕРАТОР

Удирдлагын компьютер болон удирдлагын самбараас түүхий эд материалыг /элс, хайрга, цемент, ус, химийн нэмэлт/ өгөгдсөн маркын /М100-М350/ дагуу бетон хольц бэлтгэн, 1 удаагын зууралт 1м3 байх ба хугацаа 45 секунд байдаг.

ХИМИЙН НЭМЭЛТ БОДИС

Чанарын шаардлага хангасан бетоны бат бэх байдлыг дээшлүүлэх, уян налархайжуулагч HPS нэмэлтийг хэрэглэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

ТЭЭВЭРЛЭГ МАШИН

Бетон хольц тээвэрлэх 9м3 багтаамжтай БНХАУ-д үйлдвэрлэсэн North Benz маркийн 16 ширхэг өөрөө холигч машинтай.

ЗАХИАЛГА АВАХ:

Утас: 99787700, 91909919

Үйл ажиллагаа