| Дэд меню: Сайтын бүтэц | Ажлын байр | Санал асуулга | Түншүүд | Бизнес санал |
|
|
Евролайн Харуул хамгаалалтын алба
Манай хамгаалалтын алба нь цагдаагийн ерөнхий газрын гэрээт харуул хамгаалалт эрхлэх 166 тоот тусгай зөвшөөрөлтөй бөгөөд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Манай компанийг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс удирдан ажилладаг бөгөөд цагдаагийн байгууллагын туслах хүчин хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажил үүргээ гүйцэтгэдэг болно. Мөн үүнээс гадна гэрээт харуул хамгаалалтын хууль ЦЕГ-аас гаргасан удирдамж зэргийг ажлын гол үндсэн удирдлага болгон хамгаалагч нэг бүрийг ижил хувцас формоор хангаж, тусгай сургалтыг 7 хоногт 2 удаа, Эрх зүйн болон галт зэвсэг болон тусгай хэрэгсэлтэй хэрхэн харицах, түүнийг шаардлагатай үед яаж ашиглах тухай хичээлийг 7 хоногт 2 удаа , бие бялдарын болон хүчний дасгалуудыг энгийн элементээс эхлэн хэрэглэж занших зэрэг хичээл сургалтуудыг мэргэжлийн багш нар болон өөрсдийн мэдлэг, мэргэжил дээр тулгуурлан зохион байгуулж явуулдаг. Бид өнөөгийн зах зээлийн байдалтай уялдуулан харилцагч байгууллагуудтайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр үнийн уян хатан бодлогыг баримтлан ажиллах бөгөөд бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хамгаалалтын компаниудын үнийн жишигт нийцүүлэн ажилладаг бөгөөд аль болох шинийг илэрхийлэн ажиллахаас гадна хүн нэг бүрийн тусгай хэрэглсэл тохиололын тоног төхөөрөмжүүдийг хамгийн сүүлийг үеийн хүчин чадалтай чанартай зүйлүүдийг сонгон үйлчилж байгаа болно. Манай компани сүүлийн үеийн богино долгионы гар станц ТМ:271А, ТК:278 Кенвуд болон орчин үеийн тусгай хэрэгсэлээр бүрэн хангагдан ажиллахаас гадна шуурхай бүлэг 24 цагийн бэлэн байдалд шуурхай удирдлагын төвийн 3 машин 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай компани 3 ээлжийн 130 гаран хамгаалагчтайгаар ажил үүргээ явуулдаг. Бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалыг хангаж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалах , тэдний үйл ажиллагаа нууцлалыг хангах нь бидний эрхэм зорилго билээ. Манай байгууллагтай хамтран ажиллах Пүүс, Хоршоо , Аж ахуй нэгж , хувь хүмүүст та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. “Евролайн” харуул хамгаалалтын алба нь таны халдашгүй дархан эрхийг хамгаална. ![]() ![]()
Хариуцан ажиллаж байгаа объектуудаас УЛААНБААТАР ХОТОД:
Давуу тал Манай харуул хамгаалалтын албатай хамтарч ажилласнаар та өөрийн хүсэж буй үйлчилгээг бүрэн дүүрэн авах боломжтой юм. Учир нь таны хүсэл зорилгод нийцүүлэн манай хамт олон харуул хамгаалалтын камер болон, гэрэлтүүлэг, дохиоллын систем ашиглан үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулдаг бөгөөд Мөн сүүлийн үед хэрэглээнд нэвтэрч буя буй алсын зайнаас хянах технологи болох интернетийг ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. Интернетийн технологи ашигласнаар тухай объектийг дэлхийн аль ч өнцөг булангаас бүрэн хянах боломжтой болж байгаа юм. Түүнч лэн удирдлагын төвөөс манай операторууд 24 цагийн турш байнгын хяналт тавьж, гарч болзошгүй гэмт хэрэг, гэнэтийн ослоос цаг минут тутамд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилсаар байна. Үнэт зүйл, ачаа тээвэрлэлт, Нохойтой хамгаалалтын баг "ЕВРОЛАЙН" Харуул хамгаалалтын алба нь Үнэт зүйл ачаа тээвэрлэлтийн багтай бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн хуяглагдсан , хамгаалалтын зориулалттай Ford Track маркын автомашинтай ба аж ахуй, нэгж , байгуулагуудын ачаа тээш, үнэт зүйлс, мөнгө зэргийг тээвэрлэх болон хамгаалах үүргийг гүйцэтгэнэ. Мөн сургуультай нохойтойгоор харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулна.
Дуудлагат хамгаалалтын үйлчилгээ
Манай хаяг: И-мэйл: s.euroline@yahoo.com |
Үйл ажиллагаа
|










